Оросын автомашинуудад “GLONASS" систем суулгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-10-06 15:22:00

МОСКВА. /Sputnik/. “GLONASS” буюу Олон улсын хиймэл дагуулын байршил тодорхойлох /навигацийн/ системд холбогдох зориулалттай хар хайрцгийг автомашинуудад суурилуулах саналыг ОХУ-ын Засгийн газар гаргалаа гэж “Известия” сонинд мэдээлэв.

Хэрвээ энэ санал дэмжигдвэл уг системийг 2020 оноос эхлэн автомашинуудад суурилуулах аж. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозинтой зөвлөлдсөний дараа уг саналыг гаргажээ.

“ERA-GLONASS” систем нь уг төслийн үндсэн дэд бүтэц нь болох бөгөөд 2020 оноос эхлэн автомашинууд заавал “ERA-GLONASS” систем суурилуулсан байх шаардлагатай болох ажээ. Уг системийн үйл ажиллагааг “Glonass JSC” удирддаг бөгөөд ОХУ-ын олон улсын хиймэл дагуулын навигацийн системээр дамжуулан онцгой байдлын байгууллагуудыг мэдээллээр хангадаг байна. Энэ нь осол хэрэг гарсан газрын байршлыг маш түргэн тодорхойлж, яаралтай тусламж үзүүлэх хугацааг богиносгох ач холбогдолтой юм. Уг системийг суурилуулсан аливаа автомашинаас өгсөн ослын дохио яаралтай тусламжийн  утсанд автоматаар бүртгэгддэг байна.

Д.Нямтулга

 

Related news