ХОВД: Ихэнх сумын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлт жигдэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-21 10:59:34

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар ургамлын дундаж өндөр одоогоор 1-3 см байна. Ургамлын ургалтын байдал Эрдэнэбүрэн, Манхан, Булган, Цэцэг сумын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. Харин Дуут сумын нутгаар маш муу, бусад сумын нутгаар муу гэсэн үнэлгээтэй байгаа гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын эхний арав хоногт Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаар бэлчээрийн ургамал цухуйсан. Бусад сумын нутгаар хялгана, агь, шарилж, монгол сонгино зэрэг ургамлын цухуйлт жигдэрсэн байна. Өнгөрсөн арав хоногийн дундуур ихэнх нутгийг хамарч бороо орсон нь хөрсөнд чийг өгч, бэлчээрийн ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлжээ.

Related news