ТӨВ: Төрийн албаны нөөц бүрдүүлэх шалгалтад 38 иргэн тэнцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Төрийн албаны нөөц бүрдүүлэх хоёрдугаар
улирлын ерөнхий шалгалтыг 5 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж 38 иргэн
тэнцжээ. Энэ удаагийн шалгалтад 128 иргэн бүртгүүлснээс 103 иргэн буюу 80.46 хувь нь шалгалтад орсон байна.
Ирц өмнөх шалгалтаас
0.32 хувиар нэмэгдсэн бөгөөд оролцогчдын 34
буюу 33.00 хувь нь эрэгтэй, 69 буюу 66.99 хувь нь эмэгтэй байна. Насны ангиллаар авч
үзвэл: 18-25 насны төлөөлөл 16 буюу 15.53 хувь, 26-40 насны төлөөлөл 73 буюу
70.87 хувь, 41-55 насны төлөөлөл 14 буюу 13.59 хувийг эзэлжээ.
Шалгалтад орсон 103 оролцогчийн 38
буюу 36.89 хувь нь тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн нь
өмнөх шалгалтын үзүүлэлтээс 28.64 хувиар нэмэгдсэн гэдгийг шалгалтын комиссоос мэдээлэв.