Даланзадгад хот доторх 180 метр квадрат эвдэрсэн замыг нөхөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-07 15:59:46

Өмнөговь аймгийн Даланзадгад хот доторх 180 метр квадрат эвдэрсэн замыг нөхөх ажлыг "Гэрэлт уулзвар" ХХК хийж байна.

9 дүгээр сарын 27-оос тухайн эвдрэлтэй замд зүсэлт хийх ажлыг эхлүүлсэн юм. Одоогоор нөхөхөөр зүссэн газруудад борооны ус дүүрсэн тул усыг шaвхаж, зайлуулах ажлыг хийж байна. Цаг агаарын нөхцөл байдал хэвийн байвал энэ сарын 15-нд зам засварын ажил дуусна гэж Даланзадгад сумын ЗТГ-аас мэдээллээ.

Хатуу хучилттай авто замыг тавихдаа ус зайлуулах хоолой хийгээгүйээс зам эвдрэх, цоорох асуудал их байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news