БУЛГАН: Орхон суманд 57 мм аадар бороо орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-06-21 14:34:16

Булган, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Булган аймгийн нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо 2-57 мм орлоо.


Сэлэнгэ суманд 33 мм, Хишиг-Өндөрт 40 мм буюу аюулын хэмжээнд, Орхонд 57 мм буюу гамшгийн хэмжээнд хүрч орсон байна.


Бусад нутгаар буюу Тэшигт 16 мм, Хутаг-Өндөрт 7 мм, Сайханд 7 мм, Баян-Агтад 8 мм, Хангалд 24 мм,

Бугатад 23 мм, Булганд 26 мм, Могодод 23 мм, Бүрэгхангайд 15 мм, Гурванбулагт 10 мм, Дашинчилэнд 2 мм, Баяннуурт 14 мм, Рашаантад 6 мм дуу цахилгаантай, аадар бороо орж байна.

Шөнөдөө Баян-Агтаас бусад нутгаар 0-27 мм, Рашаантад 27 мм аадар бороо орлоо.

Салхины хурд секундэд 4-17 метр, Гурванбулаг, Могод, Орхон, Сайханд борооны өмнө түр зуур секундэд

12-24 метр хүрч ширүүссэн байна.


Related news