АРХАНГАЙ: 17.00 цагийн байдлаар 30883 сонгогч саналаа өгч, 50.2 хувийн ирцтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган,
2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай
аймгийн хэмжээнд 61463 сонгогч саналаа өгөхөөс 17.00 цагийн байдлаар 30883
сонгогч саналаа өгч, ирц 50.2 хувьтай байна. Бүсээр нь харвал УИХ-ын сонгуулийн
1 дүгээр тойргийн санал хураалт 54 хувьтай буюу 101149 сонгогч саналаа өгөөд
байна.
Архангай аймгийн 19 сумаас хамгийн өндөр ирцтэй
нь Цахир 62, Тариат 61 хувийн ирцтэй бол бусад сумын санал хураалт 38-59
хувийн ирцтэй байна.
Санал хураах үйл ажиллагаа 105 хэсгийн хороонд хэвийн үргэлжилж байгааг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Дараагийн явцын мэдээ 20.00 цагт гарна.
17.00 цагийн мэдээнд Эрдэнэбулган сумын 2-р
багийн 3-р хэсгийн
мэдээллийг онцолъё. Энэ хэсгийн хороонд тус сумын Арслан цохионы 1-21-р гудамж
болон
102-1, 106-р байрны 1609 сонгогч хамаарч
байгаа ба санал хураалт хэвийн үргэлжилж байна.
Ирц 54.53 хувьтай. Энэ цаг дор 693 сонгогч саналаа өгсөн
байв. Санал өгсөн сонгогчдын 40 хувь буюу 276 нь эрэгтэй, 60 хувь буюу 417 нь
эмэгтэй байна.
Насны бүлгээр нь харвал 70-аас дээш настай сонгогчийн 81 хувь нь, мөн 55-59 насны сонгогчийн 90 хувь хамгийн өндөр ирцтэй саналаа өгсөн бол 18-19 насны сонгогчийн 16 хувь, 20-24 насныхны 19 хувь, 25-29 насныхны 32, 30-34 насныхны 63 хувь нь саналөө өгчээ.
Мөн тус хэсгийн хороонд 9 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа
өгсөн зэрэг мэдээллийг тус хэсгийн хорооны ахлагч С.Хорлоосүрэн мэдээллээ.