ДОРНОГОВЬ: Дэлгэрэх омгийн 13 мянган ямааг өсгөн үржүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчид "Дэлгэрэх" омгийн ямааг өсгөн үржүүлж байна. Улаан ямааны ноолуур нь жирийн ямааныхаас хэд дахин илүү бөгөөд 13-15 микронтой, жигд, урт ноолууртай өвөрмөц популяци юм.
Мөн байгалийн нөхцөлд дасан зохицох чадвар сайтай, таваарлаг ашиг
шим сайтай, амьдын жин нь ч жирийн ямаанаас илүү юм. Улаан ямаа нь Дэлгэрэх сумын 23 айлд 13 мянган
толгой байгаа бөгөөд үзлэг ангилалт хийгээд өсгөн үржүүлж байгаа байна.
Дорноговь
аймгийн мал аж ахуйн салбарт гарсан томоохон ахиц дэвшлийн нэг болсон “Дэлгэрэх” омгийн улаан ямаа гаргаж
авах судалгааны ажил 2010 оноос эхэлж, 2020 онд ХХААХҮ-ийн сайдын Зөвлөлийн
хурлаар омгоор баталгаажуулсан байдаг.