ХОВД: Сийлбэртэй ган дөрөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-04 12:01:43

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музейд одоогийн байдлаар 3100 гаруй үзмэр хадгалж байна.  

Үүний нэг бол сийлбэртэй ган дөрөө юм.

Тус 
дөрөө нь найман тал бүхий хэлбэртэй ба тавгийг нь үүлэн хээ цоолж сийлбэрлэсэн. Мөн сэнжний хоёр талд угалз хээ цохиж сийлсэн байна.

Жин нь 3300 гр, өндөр 14.5 смХарин суурийн өндөр нь 10 см урт нь 11 см юм.

Энэ сийлбэртэй ган дөрөө нь Ховд аймгийн Манхан сумын иргэн н.Бээжинхүүгээс үе дамжин иржээ.

Аймгийн музейн сан хөмрөгт тус дөрөөг 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үзмэр худалдан авах, үнэ тогтоох комиссын шийдвэрээр 550 төгрөгөөр худалдан авсан байна.  


Related news