ӨВӨРХАНГАЙ: Монгол эсгий урлалын баяр энэ сарын 22-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-07-18 14:06:47

Арвайхээр, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол эсгий урлалын баяр энэ сарын 22-ны өдөр Хужирт сумын Шавар түрүүний ам хэмээх газарт болно.


Энэ үеэр хонь хяргах, ноос савах, савсан ноосоо алгадах, услах, хуйлах, мялаах, мориор татах зэрэг эсгий хийх үйл явцыг сурталчлан таниулахаас гадна ноос савах, сүү хөөрүүлэх, хөхүүрийн айраг бүлэх, тогоо нэрэх нүүдэлчин ахуйн соёлыг сурталчилж, үндэсний сайхан хувцастай хосыг шалгаруулна.


Мөн бөхийн барилдаан, дааганы уралдаан, нүүдэлчин ардын урлагийн тоглолт болох юм. Монгол эсгий урлалын баярыг Өвөрхангай аймгийн ЗДТГ, БОАЖГ, Хужирт сумын ЗДТГ, Дэлхийн-өв, Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо хамтран 2013 оноос тасралтгүй зохион байгуулж иржээ. 




Related news