ӨВӨРХАНГАЙ: Тоорой модыг хайрлан хамгаалах шаардлага тулгарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-07-19 14:49:32

Арвайхээр, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын хамгийн урт настай мод бол тоорой юм. Өмнөговийн Номгон, Говь-Алтай, Баянхонгорын урд талын сумд, Өвөрхангай аймгийн Богд сумын Зүүн богдын орчим зэрэг цөөхөн газарт ургадаг, Монгол оронд нийтдээ 50 мянга гаруй байдаг гэх тоорой модыг говийн мал сүрэг идэж гэмтээхээс гадна малчид хашаа, саравч барихад ашигладгаас нэн ховордож, дэлхийн улаан номд ороод байна.


Говь, цөлийн ангамал хуурай газарт зохицож баянбүрдийн ус чийгийг дагаж ургадаг, усыг хөрсөнд тогтоон барих, усны ууршилтыг сэргээж чийгийн горим тогтоох чадвартай учраас говийн экосистемд маш чухал үүрэгтэй мод. Тиймээс тоорой модыг хайрлан хамгаалах, нөхөн төлжүүлэх, цаашлаад аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх шаардлага байгааг эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчид хэлдэг.




Өвөрхангай аймгийн хувьд 2016 онд бизнес эрхлэгчид нэгдэн “Тоорой хамгаалах дугуй” аяныг иргэдийн дунд зарлаж, хуучин дугуйгаа хандивлан мянган настай модыг хамгаалах, цөлжилтийг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байв.

Ташрамд дурдахад, Өвөрмонголын Алшаад дэлхийн хамгийн урт настай буюу 900-гаад жилийн настай тоорой мод байдаг аж. 




Related news