ДУНДГОВЬ: Сайнцагаан сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам

ФОТО МЭДЭЭ
altantogos888@gmail.com
2024-07-19 15:51:28
altantogos

Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 103 жил, Дундговь аймаг байгуулагдсаны 82 жил, Сайнцагаан сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадамд 21 аймаг, нийслэлийн 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин оролцож байна. 


Харваачдын дунд улсын цолтой 9, аймгийн мэргэн цолтой 100 гаруй, спортын мастер 60 харваач байгаа юм.


Харин хүчит бөхийн барилдаанд 64 бөх зодоглосны дунд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Улсын манлай харцага Л.Пүрэвжав, Эрдэнэдалай сумын уугуул, Улсын харцага Э.Даш болон аймгийн цолтой 18 бөх оролцож байна.


Баяр наадмыг Сайнцагаан сумын Засаг дарга С.Оргилболд нээж,УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нар баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.