БУЛГАН: Хээрийн дадлага сургуульд 120 хүн хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-22 09:50:57

Булган, 2024 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг Булган аймагт төлөөлөн 2024 онд хэрэгжүүлэх гэрээний төлөвлөгөөний дагуу орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүдтэй явуулах хээрийн дадлага сургууль Сайхан сумын Эрээний уурхайд боллоо.


Хээрийн дадлага сургуульд 16 сум, 1 тосгоны Засаг даргын Тамгын газрын дарга нар, Сайхан, Баян-Агт, Хутаг-Өндөр сумын 120 гаруй иргэн хамрагдсан юм.


Энэ хүрээнд хээрийн байрлал, удирдлагын байрыг түшиглэн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүдийг тодотгох, зарлан мэдээллийг хүргэх, томилгоот нэгжүүдийг бэлтгэх чиглэлээр нэгдсэн дадлага сургалтад оролцож, орон нутгийн хамгаалалтын талаар тодорхой мэдлэгийг нэмлээ. 


Орон нутгийн томилгоот нэгжийн сургалтад амжилттай оролцсон иргэдийг Батлан хамгаалах салбарын шагнал, аймгийн шагналаар урамшуулсан байна.










Related news