ДОРНОГОВЬ: Аадар борооны улмаас эвдэрсэн замыг засварлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 23-24-ний хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хоёр км зам үерт автаж эвдрээд байгаа юм.
Аймгийн ЗДТГ-аас замыг сэргээн засварлах ажлыг долоодугаар сарын 31-нээс эхлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Үүнээс гадна Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 449-450 дахь км-т байрлах Сайншанд гүүрний орох талын хэсгийн хөвөө их хэмжээгээр угаагдаж, зорчих хэсэгт нүхэн эвдрэл үүсжээ.