ТӨВ: Зуунмод хотод Монгол - Солонгосын төв нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны наймдугаарсарын8 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 8 дугаар сарын 6-ны өдөр Монгол - Солонгосын төвийг нээлээ.
БНСУ-ын Мичүхул дүүргийн Засаг дарга Lee young hoon болон албаны хүмүүс Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ажилтай танилцсан юм.
Тус уулзалтаар төрийн албан хаагчдын богино хугацааны солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, солонгос хэл сурах сонирхолтой хүүхэд, залуучуудыг дэмжих, ажиллах хүчин гаргах тухай ярилцсан. Уг ажлын эхлэл болгон тус төвийг нээж байна.
Мөн солонгос хэл, соёл уламжлалыг залууст таниулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Related news

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
9 hours

The First National Shearing and Woolhandling Championships Hosted with Over 100 Participants
9 hours