Хилчин тамирчид дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-26 15:26:16

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Киргиз Улсын Чолпон-Ата хотод энэ сарын 21-26-ны өдрүүдэд туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.


Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, Хилчин спорт хорооны тамирчин дэд ахлагч Б.Баярсайхан 68 кг жинд цээжнээс өргөлт, огцом өргөлтийн төрөлд хос алт, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн тамирчин ахлагч Ц.Нансалмаа 58 кг жинд биатлон төрөлд мөнгөн медаль хүртсэнийг Хил хамгаалах байгууллага мэдээллээ.


1982 оноос хойш зохион байгуулж буй тус тэмцээнд 36 орны 900 гаруй тамирчин оролцжээ. 






Related news