ГОВЬ-АЛТАЙ: 45 тонн хог хаягдал цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-09-23 19:34:00

Говь-Алтай, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. "Дэмнэхгүй бол дийлэхгүй” аяны хүрээнд аж ахуйн нэгж албан байгууллага, айлууд гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэв. 


Аймгийн Засаг даргын захирамжаар "Дэмнэхгүй бол дийлдэхгүй" нийтийн эзэмшлийн гудамж талбайн хог хаягдлыг иргэдийн оролцоотойгоор багасгахаар тус аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд есдүгээр сарын 20, 21-нд аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр цэвэрлэгээ, төвийн 8 багийн гудамж талбай, айлууд хашааныхаа ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ. 


Цэвэрлэгээнд 63 аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчид орчноо, айлууд гудамж талбайгаа цэвэрлэж 45 тн хог хаягдлыг төвлөрсөн цэгт хүргэжээ. 

Related news