ДОРНОГОВЬ: Аймгийн ИТХ-д 84 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-09-27 14:17:25

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд таван намын 84 нэр дэвшигч өрсөлдөхөөр нэр дэвшигчийн үнэмлэхээ аймгийн Сонгуулийн хорооноос авлаа.


Тус аймгийн ИТХ нийт 35 мандаттай бөгөөд МАН 35, АН 35, ХҮН намаас 10, Иргэдийн Хөдөлгөөний Намаас 3, Үнэн ба Зөв намаас нэг нэр дэвшигч тус тус өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Харин 14 сумын 274 мандатад 554 нэр дэвшигч өрсөлдөх юм.


Сонгогчийн санал авах хугацаа энэ оны аравдугаар сарын 11-ний баасан гарагт 7.00-20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжлэх бөгөөд хуулийн дагуу санал хураалт болохоос нэг өдрийн өмнө буюу аравдугаар сарын 9-ний 23.59 цагт дуусах юм.   



Related news