Гэр нь шатсан өрх толгойлсон эмэгтэйг гэртэй болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн төв Даланзадгад суманд энэ сар гарснаас хойш айл шатсан хоёр ч тохиолдол гараад байгаа билээ. Тус сумын Засаг дарга Ц.Баттулга гэр нь шатсан Дундсайханы 4-р багийн иргэн өрх толгойлсон эмэгтэй Д.Сайнжаргалынд дөрвөн ханатай гэр өглөө.
Сумын Захирагчийн ажлын албаны ажилчид гэрийг нь барьж тохижуулж өгсөн байна. Иргэн Д.Сайнжаргал нь ийнхүү хүйтрэхээс өмнө амжиж гэр оронтой болсондоо маш баяртай байна гэсэн юм. Мөн Захирагчийн ажлын албанд гэрээгээр ажиллаж байгаа Говьсүмбэр аймгийн харьяат Ш.Зоригтбаатар хувиасаа хүнсий эд зүйлс хандив болгон өгч тусламжийн гараа сунгалаа.
Д.Сайнжаргалын гэр энэ сарын гурванд түймэрт өртсөн бөгөөд тэрээр хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг ажээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн