ХОВД: Мөнгөн бөгжийг гар аргаар урлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Музейд хадгалж буй онцлох үзмэрийн нэг бол мөнгөн бөгж.
Энэ нь хоёр ширхэг ба ижилхэн цэцгэн хээтэй. Бөгжний хээг товойлгон хийсэн. Нэг бөгжний хоёр шигтгээ нь унасныг орлуулан улаан өнгөөр будсан байна.
Тус бөгжний жин нь 20 гр. Харин өндөр нь 1.4 см, улаан шүр гурван ширхэг, оюу долоон ширхэг, хиймэл шигтгээ хоёр ширхэг бий.
Үүнийг Мөст сумын иргэн, уран дархан Н.Гомбо гар аргаар урлажээ.
Тус гоёлыг халх, захчин угсаатан түлхүү хэрэглэж байсан юм.