БУЛГАН: Бүрэгхангай сум ирцээрээ тэргүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураах үйл ажиллагаа 7:00 цагт эхэлж амжилттай үргэлжилж байна.
Булган аймгийн хэмжээнд 76 санал авах байранд нийт 40738 сонгогч санал өгнө. Үүнээс 13.00 цагийн байдлаар 10716 сонгогч саналаа өгч, 27.3 хувийн ирцтэй байна.
Хамгийн идэвхтэй ирцтэй нь Бүрэгхангай сум 38 хувьтай байгаа бол Гурванбулаг сум 19,6 хувь буюу хамгийн бага ирцтэй байна.
Энэ удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Булган аймагт Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хүн нам, Сайн ардчилал иргэдийн нэгдсэн нам, Иргэний хөдөлгөөн намаас 74 нэр дэвшигч 21 тойрогт 29 мандатын төлөө өрсөлдөх юм.