ДОРНОГОВЬ: Сонгогчдын 57.8 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-10-11 21:03:59

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 20.00 цагт өндөрлөлөө.


Дорноговь аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд аймгийн хэмжээнд нийт 45951 сонгогч саналаа өгөхөөс 20.00 цагийн байдлаар 25549 иргэн буюу нийт сонгогчийн 57.8 хувь нь саналаа өгчээ. Сонгуулийн санал хураалтын эцсийн дүн хараахан гараагүй байна.

Related news