Авто зам дэлбэлсний хариуд анхааруулах гал нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-10-15 17:16:21

СӨҮЛ, 2024 оны аравдугаар сарын 15 /Yonhap/. Умард Солонгосын тал авто зам дэлбэлсний хариуд Өмнөд Солонгосын цэргүүд “анхааруулах гал нээсэн” тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгджээ.


Хоёр Солонгосыг холбосон замуудыг дэлбэлсний улмаас Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчинд хохирол учраагүй гэдгийг уг мэдэгдэлд тэмдэглэжээ. “Манай зэвсэгт хүчин цэрэггүй бүсээс өмнө зүгт хариу гал нээсэн” гэж Өмнөдийн тал мэдэгдсэн байна.


Умардын цэргүүд Солонгосын хойгийн зүүн болон баруун хэсэгт Өмнөд Солонгостой холбогддог авто замуудыг сүйтгэх зорилгооор дэлбэрэлт үйлдсэн гэж Штабуудын дарга нарын нэгдсэн хороо өмнө нь мэдэгдсэн юм. 

Related news