Хоёр хүүхдээ түймэрт алдсан ээжийг ажилтай болгоно гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-17 18:49:25

Өмнөговь айгийн Даланзадгад сумын иргэн Л.Ариунцэцэгт аймгийн засаг дарга Н.Наранбаатар дөрвөн ханатай гэр өгч, хөдөлмөр эрхлэх боломжийг нь судлан ажилд оруулж өгөхөөр болжээ. 

Тэрээр өнгөрсөн сарын сүүлээр таван хүүхдийнх нь хоёр нь гэртэйгээ хамт гал түймэрт өртөж, амиа алдсан юм.

Хэлж ирдэггүй хийсч ирсэн зовлонд нэрвэгдээд байгаа өрх толгойлсон эмэгтэйд аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс тусламжийн гараа ийнхүү сунгалаа. Мөн аймгийн ИТХ-аас 3 хүүхдийн хичээлийн хэрэгслийг бүрэн хангаж өгөхөө мэдэгдсэн байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news