АРХАНГАЙ: Орхон голын усны чанар "маш цэвэр” ангилалд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-11-19 16:50:03

Эрдэнэбулган, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Архангай аймагт байрлах Орхон-Чулуут голын сав газрын захиргаанд 8 аймгийн 53 сум, чулуут голын сав газарт 4 аймгийн 16 сум хамаардаг.


Өвөрхангай аймгийн УЦУОШТ-өөс жил бүр Орхон голын дагуух Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон-Улаанцутгалан, Орхон-Бат-Өлзий, Хархорин сумын Орхон-Хархорин цэгүүдээс 25 сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлдог байна.


2023 онд Орхон голын усны чанарын хяналт шинжилгээний төлөв байдлын шинжилгээг хийжээ. Орхон голын усны чанарыг усны бохирдлын индексээр үнэлэхэд усны чанар 2019-2023 онд Маш цэвэр ангилалд багтсан байна.


Харуул

Орхон-Улаанцутгалан

Орхон-Бат-Өлзий

Орхон-Хархорин

Усны чанарын үнэлгээ

2019 он

Индекс

0.30

0.19

0.58

Зэрэг

I

I

II

Ангилал

Маш цэвэр

Маш цэвэр

Цэвэр

Усны чанарын үнэлгээ

2020 он

Индекс

0.09

0.09

0.38

Зэрэг

I

I

II

Ангилал

Маш цэвэр

Маш цэвэр

Цэвэр

Усны чанарын үнэлгээ

2021 он

Индекс

0.14

0.12

0.41

Зэрэг

I

I

II

Ангилал

Маш цэвэр

Маш цэвэр

Цэвэр

Усны чанарын үнэлгээ

2022 он

Индекс

0.12

0.11

0.26

Зэрэг

I

I

I

Ангилал

Маш цэвэр

Маш цэвэр

Маш цэвэр

Усны чанарын үнэлгээ

2023 он

Индекс

0.17

0.11

0.34

Зэрэг

I

I

II

Ангилал

Маш цэвэр

Маш цэвэр

Цэвэр



















Хүснэгт 2. Орхон голын бохирдлын индексийн үнэлгээ, 2019-2023 он

 

Өөрөөр хэлбэл, усны химийн үзүүлэлтүүд нь усны чанарт үнэлгээ өгч, бохирдлын зэргийг тогтоох шалгуур үзүүлэлт болдог. Усны чанарын химийн үнэлгээг өгснөөр тухайн усыг хүн амын ундны усанд хэрэглэж болох эсэхийг шийдэх боломжтой юм.


Усны чанарыг үнэлэхдээ голын усыг Усан орчны чанарын үзүүлэлт MNS 4586:1998 стандарттай харьцуулна. Голын усны чанарын бохирдлыг:

1.     Ууссан хүчилтөрөгч

2.     Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч

3.     Перманганатын хүчиллэг чанар

4.     Хлор

5.     Аммони

6.     Нитрит

7.     Фосфор

8.     Фтор зэрэг үзүүлэлтүүдээс 6 үзүүлэлтээр тооцож үнэлгээ, өгч бохирдлын түвшинг тогтоодог байна.

 

Орхон голын эрдэсжилт 71-244.2 мг/л, хатуулгийн хувьд 0.68-2.24 мг-экв/л хооронд хэлбэлздэг маш зөөлөн болон зөөлөн устай гол юм. Кальци 10-41.9 мг/л, натрикали 1.0- 32.3мг/л, магни 0.90-9.2 мг/л, сульфат 0.30 -38.8 мг/л, хлор 0.71-10.6 мг/л байна.  


Энэхүү ажлыг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны А/02 тоот тушаалаар батлагдсан Цаг уур, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр-ийн 6 дугаар хавсралт Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор Өвөрхангай аймгийн УЦУОШТ-өөс хийж, Орхон-Чулуут голын сав газрын захиргаанд ирүүлжээ.  

Related news