Э.Орхон Бритиш Колумбын туялзуур сэлэмний холбооны удирдах зөвлөлд багтлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-22 11:13:14

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Канадын Бритиш Колумб мужийн туялзуур сэлэмний холбооны ээлжит их хурал болж, монгол хүн Удирдах зөвлөлд нь багтжээ.


Тодруулбал, Монголын туялзуур сэлэмний анхдагчдын нэг, өдгөө Канадад ажиллаж, амьдарч буй спортын мастер Э.Орхон Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Зөвлөлийн захирлаар сонгогдсон байна. Тэрбээр Канадын Ванкувер хотод зохион байгуулагдаж байгаа Дэлхийн цомын тэмцээний DT буюу зохион байгуулах хорооны захиралаар томилогдон ажиллаж байгаа юм.


Энэ нь манай туялзуур сэлэмчдээс анх удаа өндөр зэрэглэлийн тэмцээнд ажиллаж байгаа тохиолдол. Түүнчлэн гадаадын сэлэмний холбооны Удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол хүн болов.


Э.Орхоны хувь туялзуур сэлэмний спортын мастер, Монгол Улсын шүүгч бөгөөд 2010 оны ДАШТ, 2012 оны Олимпын эрх олгох тэмцээн, 2013 оны ААШТ, ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож байсан шилдэг сэлэмчин юм.



Related news