“Азтай залуус” барилдааны түрүү бөх Вьетнамд аялах эрхийн бичиг гардана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-17 15:59:57

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо өнгөрсөн улиралд Бөхийн өргөөнд аймаг, цэргийн цолтнуудын 10 орчим барилдаан зохион байгуулсан билээ.


Тэгвэл 2024-2025 оны анхны аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 21-нд болох гэж байна.


Тус барилдааныг “Азтай залуус” хэмээн нэрлэсэн бөгөөд азтанууд Вьетнамын үзэсгэлэнт Натранг аралд хосоороо амрах эрхтэй болох юм. Тодруулбал, аймаг, цэргийн цолтны барилдаанд түрүүлсэн бөх хосоороо Вьетнамын Натранг аралд амрах эрх гардах ажээ. Түүнчлэн 30 мянган төгрөгөөр хос тасалбар авсан азтай үзэгч хосоороо Натранг аралд амарна.


Ташрамд сонирхуулахад, Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдааны түрүү бөхийг анх удаа хосоороо гадаадад аялах эрхийн бичгээр байлж байгаа юм. 

Related news