ӨВӨРХАНГАЙ: Он солигдох өдрүүдэд таван охин, нэг хүү төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-01-03 17:38:36

Арвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Он солигдох өдрүүдэд Өвөрхангай аймагт найман хүүхэд төржээ.


Аймгийн Эрүүл мэндийн газраас авсан мэдээллээр 2024 оны 12 дугаар сарын 31-нд Арвайхээр сумаас дөрвөн эх амаржиж, охидууд төрүүлсэн бол 2025 оны 1 дүгээр сарын 1-нд мөн тус сумаас дөрвөн эх гурван хүү, нэг охин төрүүлжээ.


Эх, хүүхдийн биеийн байдал сайн байна. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 1600 хүүхэд төрж, хүн амын цэвэр өсөлт 1060-аар нэмэгдээд байна. 

Related news