ХОВД: Ирэх сард тэмээчдийн зөвлөгөөн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-20 16:09:42

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Ховд аймаг ирэх сард тэмээчдийн зөвлөгөөн болон тэмээний уралдаан зохион байгуулна.


Ховд аймгийн малчид 2024 оны эцэст 3.5 сая толгой мал тоолуулжээ. Малын тоог төрлөөр нь авч үзвэл тэмээ 35 мянга болж, 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 


Тэмээ өсгөх, чанарыг сайжруулах талаар малчдын санал бодлыг сонсох, цаашид хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын дагуу тэмээчдийн зөвлөгөөн болон тэмээний уралдааныг 2025 оны хоёрдугаар сарын 1-2-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, тусгай хөтөлбөр гаргажээ.      


Энэ үеэр тэмээчдийн зөвлөгөөн, тэмээний уралдаан, урлагийн тоглолт, тэмээтэй жагсаал, буухиа тэмцээн зэрэг үйл ажиллагаа болно. Мөн сүү, цагаан идээ, уламжлалт гар аргаар бэлтгэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.  


Тэмээчдийн зөвлөгөөн аймгийн төвд буюу Ховд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно. Харин тэмээний уралдаан аймгийн төвөөс 10-15 км орчим зайд (морь барианы газар-таван хайрханы булан) болно.      



Related news