ГОВЬ-АЛТАЙ: Иргэдийг спорт зааланд төлбөргүй хичээллэх боломжийг бүрдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-01-22 15:11:33

Есөнбулаг 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Говь-Алтай 80+” хөтөлбөр болон Есөнбулаг сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд бүх насны иргэдийг нийтийн биеийн тамир, дасгал хөдөлгөөнд идэвхтэй хамруулахаар спорт зааланд төлбөргүй хичээллэх боломжийг бүрдүүлэв. 


Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягт суралцуулан, нийгмийн идэвхтэй иргэдийг төлөвшүүлэх, ажил хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харьяа багийн сургуулиудтай хамтран ажиллаж эхэллээ. Ингэхдээ долоо хоногийн дөрвөн өдрийг төлбөргүй дасгал хөдөлгөөн хийж спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээллээ. 


Иймд иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, идэвхтэй оролцон эрүүл мэнддээ хөрөнгө оруулахыг уриалсан юм. 

Related news