Өсвөрийн балетчид Токиогийн гранприд оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Монголын балетын хөгжил сан”-гийн дэргэдэх Монголын үндэсний балетын сургуулийн 25 сурагч гурван багшийн хамт “World Ballet Grand Prix Tokyо” уралдаанд оролцож байна.
Өчигдөр Японы Токио хотын “Митака Сити Холл”-д болох уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд гавьяат жүжигчин Д.Алтанхуяг багтсан байна. Энэхүү уралдааныг ЮНЕСКО-гийн FIBC (Federacion Internationale de Ballet Competitions) болон олон улсын балетын “Шорюү” нэгдэл хамтран уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд 39 орны балетчид оролцож байгаа юм. Багийн хоёр, гоцлол дөрвөн үзүүлбэртэйгээр уралдааныг зорьсон сурагчид эхний өдөр нэгдүгээр шатны шалгаруулалтдаа оролцож, олон улсын сургалтад хамрагдсан аж. Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид 2024 онд “World Ballet Grand Prix Tokyо” уралдааны бүх төрөлд алтан медаль хүртэж байв.
Дэлхийн улс орнуудын дундаас соёлын харилцаа, солилцоог эрчимжүүлэх, балет, бүжгийн урлагийг хөгжүүлэх олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд Норвеги, Сингапур, Итали, БНСУ, АНУ, Испани, ОХУ, Болгар зэрэг улс идэвхтэй оролцдог бол Монголын оролцоо, идэвх сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг зохион байгуулагчдаас онцолжээ.