УВС: Зэрлэг ан амьтдад биотехникийн арга хэмжээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-22 20:34:53

Улаангом. 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Улаангом сумын ЗДТГ-аас зэрлэг ан амьтдад биотехникийн арга хэмжээ авч байна.


Энэ хүрээнд өнөөдөр Улаангом сумын 8-р багийн нутаг Гурван тэрмэс ууланд янгир ямаа, халиун бугын байршил бүхий газарт давс, хужир, өвс тавьжээ.


Энэ өвөл цас бага, цаг агаар дулаан, өнтэй өвөл болж байгаа тул зэрлэг ан амьтад уулнаас бууж ирэхгүй байна.



Related news