Хилийн зарим боомтыг гурав хоног хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-28 08:57:34

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын цагаан сарын баяр болж байгаа учраас тус улстай хиллэдэг зарим боомтыг нэгдүгээр сарын 29-31-ний өдрүүдэд түр хаана.


Тодруулбал, авто замын Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу боомтыг хаах юм.


Харин Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу, бусад боомт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахыг Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. 



Related news