ӨНӨӨДӨР: “Хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий дэх Монгол Улсын гадаад бодлого” онол-практикийн хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:
8:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд
болно.
9:00 цагт: УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын
хорооноос “Хурдацтай өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх Монгол Улсын гадаад
бодлого” онол-практикийн хурал зохион байгуулна.
11:30 цагт: Интернэт датаг хугацаагаар хязгаарлаж
хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчингүй болгодог нь хууль зөрчиж байгаа
талаар ШӨХТГ-т гомдол гаргах тухай “Дата хугацаагүй болгох нэгдэл”-ээс “Зууны
мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070
12:00 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд
шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж шаардлага хүргүүлэх талаар “Зууны мэдээ”
сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070
14:00 цагт: Агаарын бохирдол, утааны талаар ерөнхий хяналтын
сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Утааны
асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт,
хариуцлага” сэдвээр Төрийн ордонд хэлэлцүүлэг хийнэ.
-УИХ-ын Аж
үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон УИХ-ын даргын 2024 оны 83, 108, 292
дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан болно.
-Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол
Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12 хүртэл Чингис хаан Үндэсний
музейд үргэлжилнэ.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын
их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах
хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт
хүлээн авч байна.
Хилийн чанадад:
-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон
улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.