Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг 4 дүгээр сард Булган аймагт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-02-05 09:46:25

Булган, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хойд бүсийн чуулган, засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг дөрөвдүгээр сарын 11-нд Булган аймагт зохион байгуулах болжээ.


Хойд бүсийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон салбарын сайд нар бүрэн бүрэлдэхүүнээрээ Булган аймагт ажиллахаар боллоо.

 

Энэ нь аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт, нийгмийн бүх салбарт үр дүнгээ өгөх чухал ач холбогдолтой ажил болох юм.

 

Булган аймаг өмнөх дөрвөн жилд аймгийн Засаг даргын "Шинэ-Булган" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан бол 2025-2028 онд аймгийн засаг даргын "Булганы-Сэргэлт" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 




Related news