Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 37 асуудал хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Уг хуралдаанаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин болон олон улсын сайн туршлага, “Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын 2015 оны 104 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар болон өмнө хийсэн гэрээний үр дүнг дүгнэхэд үүсэж болзошгүй эрсдэл, эрх зүйн үр дагаварт хийсэн дүгнэлтийн талаар зэрэг 37 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн менингококкийн халдварын нөхцөл байдал, эрсдэлийн талаар мэдээлэл сонсож байна. Түүнчлэн Нийслэлийн шуурхай штабын дөрөвдүгээр хуралдааны талаар хэлэлцэж байгаа юм. Үүнээс гадна өнөөдрийн уралдаанаар улсын аварга малчин, фермер, тариаланчдыг тодруулах байсан ч долоо хоногийн хугацаатай хойшлуулсан байна.
Засгийн
газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.