Интернэтийн хүчин чадлыг 10 дахин нэмэх бэлтгэлээ хангаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. ЦХИХХЯ-наас үүрэн холбооны 5G дэвшилтэт сүлжээг энэ онд орон даяар нэвтрүүлэхээр бэлтгэн, гуравдугаар сард сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр болжээ.
Сумдын интернэтийн
хүчин чадлыг энэ онд 10 дахин
нэмэх юм. Ингэснээр орчин үеийн
бүх үйлчилгээг авч, сумын хүүхдүүд
боловсролын бүх платформоор дамжуулан хичээлээ үзэж, гадаад хэлээ ч сайжруулах боломж нэмэгдэнэ. Мөн, орон нутгийн иргэд
эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй авдаг болно.
ЦХИХХ-ны сайд
Ц.Баатархүү энэ талаар мэдээлэхдээ, “5G нэвтрүүлж байж жолоочгүй тээврийн хэрэгсэл, аж үйлдвэрийн салбарт робот технологи нэвтрүүлэх талаар ярих боломтжой болно. Мөн, тухайн өрхийн сарын ус, цахилгааны хэрэглээг
автоматаар шийдэж, үнэн зөв
тооцооллыг айл өрх, аж ахуйн
нэгжид ижил мэдээлэл хүргэдэг
болно. Заавал хүн
очоод тоолуурын бичилт хийх шаардлагагүй” гэв.
Монгол Улсын сум, суурин газрын интэрнэтийн шилэн кабель 53 мянган км байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 23
хувьд интернэтийн үйлчилгээ очсон гэсэн
үг юм.