УВС: 1970 оны Улаангомын дүр зураг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн музейн хамт олон байгууллагынхаа цахим
хаягаар дамжуулан “Гэрэл зураг түүх өгүүлнэ” булан нээн ажиллуулж байна.
Аймгийн 100 жилийн ойн хүрээнд музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа түүхэн
гэрэл зургуудаас танилцуулах зорилго тавьжээ.
Энэхүү гэрэл зураг дээр 1970-аад оны Улаангомыг
зураглажээ. Тухайн үед Улаангом хотын ерөнхий төлөвлөгөө гарч, гудамж талбай
байгуулж, орчин үеийн 2-4 давхар орон сууц, соёл, ахуйн барилгууд
барьж байжээ.
Гэрэл зураг хүн төрөлхтний хувьд түүхээ эргэн санах боломжийг олгодог нэгэн чухал зүйл юм. Энэ зургаас Увс аймгийн 50 жилийн өмнөх барилга байшин, зам харгуйн хөгжлийг харж болно. Тоймтой хэдэн барилга байшин байгаа бөгөөд 2 давхар барилга цөөн байжээ.
Зурагт сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.Жанибеков, аймгийн АДХ-ын дарга Г.Баасанжав, багш Наранцэцэг болон бусад багш сурган хүмүүжүүлэгч нар байна. Энэ зургийг одоогийн аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын үүдэнд 1981 оны 5 дугаар сард авчээ.
Ардын хувьсгалын 50 жил, улс тунхагласны 50 жилийн ойг тохиолдуулан ЗХУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнуудын хамт БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1-р орлогч Т.Рагчаа тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Улаангомд хүрэлцэн ирж, 1974 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бэлгийн сургуулийн шав тавих ёслол хийж, 1977 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дотуур байр, багш нарын байрны хамт иж бүрэн төхөөрөмжтэйгээр ашиглалтад оруулжээ. Тухайн үед тус сургууль нь 5 удирдах ажилтан, 42 багш, 1247 сурагч, 50 үйлчилгээний ажилтантай байжээ. Улаангом сумын ерөнхий боловсролын цогцолбор II сургууль нь 2018 оны 10 дугаар сарын 5-нд Улсын тэргүүний сургууль болсон юм.
Номын дэлгүүрийн худалдагч Д.Шарав, зүүн талаас М.Бат-Орших хүү, Батцэнд, ачигч худалдагч Эрдэнэчимэг, зураач Загдсамбар, ТМС-ийн багш байна. 1979 он.
Увс аймагт 1950-аад оны эцсээр ХААН-үүд байгуулагдан суурьшиж, олон тооны үйлдвэр, үйлчилгээний газрыг хамтын хүч хөдөлмөрөөр барьж байгуулсан нь орон нутаг, хот суурин хөгжихөд чухал нөлөө үзүүлсэн байна.
1950-иад онд номын дэлгүүр барьж, 1996 он хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад хувьчлагдсан байна.