ДОРНОГОВЬ: Улсын аварга малчин гурав тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.
Өнгөрсөн оны ажил үйлсээрээ малчин түмнээ манлайлж 'Улсын аварга малчин''-аар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн малчин Машбатын Баттогтох, Хөвсгөл сумын Жавхлант багийн малчин Бандийн Батсуурь, Сайншанд сумын гуравдугаар багийн малчин Болоожийн Оргой нар шалгарчээ.
Улсын аварга малчид мал сүргээ өсгөж үржүүлэхээс гадна нутгийнхаа
малчдыг малжуулж нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байна.