ДОРНОГОВЬ: Өнгөрсөн онд ботгоны урамшууллыг хувийн хэвшлийн компаниас олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сумын ЗДТГ-аас "Малчдын нэгдсэн өдөрлөг-2025" уулзалт, зөвлөгөөнийг 2 дугаар сарын 13-14-нд зохион байгууллаа.
Малчдын өдөрлөгөөр сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон цаг үеийн мэдээллийг хүргэж, нийт 122 малчныг хамруулжээ. Үүнээс гадна аймгийн Мал эмнэлгийн газраас "Мал эмнэлгийн ажил үйлчилгээ өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал", аймгийн ХХААГ “Малчны тухай хууль”, “Малын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан”-ийн талаарх мэдээлэл, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаар, сумын Эрүүл мэндийн төв “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сар, ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтын ач холбогдлын талаар тус тус мэдээлэл хүргэсэн байна.
Энэ үеэр малчдын дунд “Адуучин” тэмцээн, "Цагаан сар" үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, өнгөрсөн онд ботго бойжуулсан малчдад ботгоны урамшууллыг
хувийн хэвшлийн компаниас олгожээ. Мандах сум өнгөрсөн онд 145.4 мянган толгой мал
тоолуулж, малынхаа тоогоор аймагтаа
Хатанбулаг сумын дараа хоёрдугаарт жагсаж байгаа бол 11.4 мянган тэмээгээр аймагтаа тэргүүлж
байна.