ХОВД: Энэ жил 1.4 сая орчим мал төллөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 17 сумын 91 багийн 8000 гаруй малчин өрх энэ жил 3.5 сая толгой мал тоолуулсан.
Судалгаагаар энэ жил 1.4 сая орчим толгой мал төллөх урьдчилсан тооцоо гарчээ.
Тус аймгийн ихэнх нутгаар цастай байна. Зарим сумын малчид тарга тэвээрэг муутай малд өвс, нэмэгдэл тэжээл өгч байгаа. Цаашид цаг агаарын төлөв байдлаас шалтгаалж Ховд аймгийн зарим сумын нутгаар хаваржилт хүндрэх төлөв ажиглагдаж байгаа юм.
Related news

President of Mongolia Khurelsukh Ukhnaa Congratulates Honored Athlete of Mongolia Tsendbaatar
3 days

President of Mongolia Khurelsukh Ukhnaa Congratulates Honored Athlete of Mongolia Tsendbaatar
4 days