ТӨВ: Лувсан тойны бага хатан болохдоо бэлгэнд авсан халтар манан хөөрөг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Музейд 18-19-р зууны үед хамаарах хатан хөөрөг бий. Энэхүү хөөргийг Бүжинлхам гэх бүсгүй Лувсан тойны бага хатан болж очихдоо бэлгэнд авч байжээ. Хожмоо 1989 онд аймгийн Музей авч хадгалсан байна.
Тус халтар манан хөөрөгний нуух нь гуулин, толгой нь мөнгө бөгөөд гуулин чимэг бүхий улаан шүрэн толгойтой, хавтгай хэлбэртэй эх бие нь 6.2- 5.3 см, толгойн хамт бол өндөр нь 8 см. Хэмжээний хувьд өндөр нь 8 см, өргөн нь 6.2 см ба 65 гр жинтэй.
Хөөрөг солилцож амар мэндээ мэдэлцдэг нь Монгол түмний уламжлал билээ.