Франкфурт нисэх онгоцны буудлын цагдаагийн хэсэгт хандаж визээ сунгуулахыг зөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын “VERDI” үйлдвэрчний эвлэл энэ сарын 10-нд ажил хаялт зарласны улмаас МИАТ ТӨХК нислэгээ хойшлуулаад буй.
Иймд визийн хугацаа нь дуусаж буй манай улсын иргэд Франкфурт нисэх онгоцны
буудлын цагдаагийн хэсэгт хандаж, визийн хүчинтэй хугацаанд багтаж сунгалтаа хийлгэх
шаардлагатай гэж Берлин дэх ЭСЯ-ны Консулын хэлтэс мэдээллээ.
Тодруулбал, МИАТ ТӨХК энэ сарын 10-ны өдрийн ОМ137/ОМ138
аяллын дугаартай Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээ цуцалж, үйлчлүүлэгчдээ
тийз худалдан авсан борлуулалтын төвдөө хандахыг зөвлөөд байгаа юм.