ДУНДГОВЬ: “ХУРДАН” клубийн сурагчид "Солонгос-Энержи" сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-03-11 13:56:13
altantogos

Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх “ХУРДАН” клубийн 14 сурагч БНСУ-ын Инчон хотын “Солонгос-Энержи” мэргэшсэн ахлах сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр богино хугацааны сургалтад хамрагдан, эх орондоо ирлээ.


Тус сургалтад Дундговь аймгаас гадна Дархан-Уул, Дорнод, Өмнөговь аймгийн “ХУРДАН” клубийн сурагчид мөн оролцжээ.

Тэд энэхүү аяллын хүрээнд БНСУ-ын дэвшилтэт технологи, хиймэл оюун, боловсрол, шинжлэх ухааны салбартай танилцан мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ тус улсын түүх, соёлтой танилцсан байна.


Сургалтад амжилттай хамрагдсан хүүхдүүд 10, 11, 12 дугаар ангидаа “Солонгос-Энержи” мэргэшсэн ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломжтой болох юм.


Мэдээлэл, технологийн "ХУРДАН" клуб нь ахлах ангийн суралцагчдын мэдээлэл, технологийн ур чадварыг дээшлүүлж, цахим ур чадвартай иргэдийг бэлтгэх зорилготой ба суралцагчид клубын гишүүн болсноор Цахим элч бэлтгэх хөтөлбөр, Мэдээлэл, технологи, цахим ур чадварын мэргэшүүлэх сургалтад оролцох, энэ чиглэлээр гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрт хамрагдах ач холбогдолтой. 



Related news