СҮХБААТАР: Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-04-04 15:46:58

Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн ажлын албаны хяналт шалгалтын ажлын баг Сүхбаатар аймагт ажиллаж байна.

 

Тус ажлын баг нь монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт, “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 2024.04.26-ны өдрийн 165 дугаар тогтоол, монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS 6395/2022 стандарт, Төрийн албан хаагчийн нэрийн хуудсанд тавигдах ерөнхий шаардлага MNS 6978:2022, гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага MNS 5283:2022, Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо, тооцоолох хэрэгсэлийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдэгтийн байршил MNS 7004:2023 зэрэг бодлогын бичиг баримтын хэрэгжилтэд хяналт шалгалтыг хийнэ.


 

Торуулбал хяналт шалгалтад Архивын тасаг, ЗДТГ, Боловсролын газар,Татварын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, СУАЖЗГ, Стандарт хэмжилзүйн газар, Цагдаагийн газар зэрэг байгууллага сонгогджээ.

 

Мөн энэ хүрээнд архив бичиг хэргийн ажилтан, сумдын хэлний бодлогын зөвлөлийн нарийн бичиг нарыг оролцуулсан цахим орчинд баримт бичиг боловсруулах тухай сургалтад 130 төрийн албан хаагчийг хамруулсан байна.

 

Related news