ОРХОН: Төрийн албан хаагчид тэргүүн туршлага, онцлох ажлаа үзэсгэлэн гарган танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-07 13:51:11

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 7/ МОНЦАМЭ/. "Бүсчилсэн хөгжил - Төрийн албаны манлайлал" хойд бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн үргэлжилж байна.


Өнөөдөр Уурхайчин соёлын ордонд Орхон аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, газар, агентлагуудын төлөөлөл болсон 15 байгууллага тэргүүн туршлагаа Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн нарын албаны хүмүүс болон аймгийн төлөөлөлд үзэсгэлэн гарган танилцууллаа. Орхон аймгийн хувьд 90 гаруй төрийн байгууллагад 5002 төрийн албан хаагч ажилладаг.


Тус аймгийн төрийн байгууллага болоод түүнд ажиллаж буй төрийн албан хаагчид шинэ санаа, ажил бүтээлээрээ түүчээлэн ажиллаж ирсэн юм.


Үүний илрэл бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн ажиллаж гурван жил дараалан улсдаа тэргүүлж Монгол Улсын шилдэг аймгаар шалгарсан явдал юм.


Related news