ДУНДГОВЬ: Оюутан цэргүүдэд цэргийн мэргэжил олгох сургалт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Политехникийн
коллеж, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжтай хамтран оюутан цэргүүдэд Цэргийн
ерөнхий бэлтгэл шатны болон Цэргийн
мэргэжил олгох сургалт зохион байгууллаа.
Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол- Их сэргэлтийн жил” болгон зарласан ба “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 10 дахь жилдээ
хэрэгжүүлж буй.
Энэ жил тус хөтөлбөрт оролцохоор 22 оюутан бүртгүүлснээс эрүүл
мэндийн үзлэг, бие бялдрын өв тэгш байдал, биеийн тамирын шалгалт өгч, шалгуурт
11 оюутан тэнцсэн байна.
Тухайн оюутнууд Политехникийн коллежийн барилга угсралтын
техникч, мужаан, технологи, малын бага эмч мэргэжлээр сурдаг.
Сургалтын үеэр оюутан цэргүүдэд сургалтад ашиглах ном, гарын авлага хүлээлгэн өгчээ.