Хөрөнгийн зах зээлд оролцогчдыг идэвхжүүлэх кампанит ажлыг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Монгол хөрөнгийн бирж” ХК-иас хөрөнгийн зах зээлд оролцогчдыг идэвхжүүлэх зорилгоор кампанит ажлыг эхлүүллээ.
"1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" кампанит ажил нь хөрөнгийн зах зээлд нэвтэрч буй бэлэн мөнгөний урсгалыг зүй зохистой удирдах, хөрөнгө оруулах, өгөөжөө нэмэх боломж бололцоог иргэд, олон нийтэд суртачлан таниулах зорилготой юм. Хөрөнгийн биржид үйл ажиллагаа явуулдаг 52 компаниар дамжуулан Засгийн газрын болон бусад компаний хувьцаа эсвэл өөрийн эрсдэлийг дааж чадах янз бүрийн бүтээгдэхүүнийг худалдах авах боломжтойг Хөрөнгийн бирж ХК-иас мэдээлэв.