ОРХОН: Аймгийн хэмжээнд ажил нь зогссон 8 барилгыг ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-10 10:38:45

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр аймгийн Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай тогтмол танилцаж байна.


Нийгмийн салбарын төрийн байгууллагуудын шуурхай хуралд оролцож Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан онцлох ажлууд, цаашид энэ салбарт хийх шаардлагатай ажлын судалгаа, шинжилгээ хийх талаар санал солилцлоо.


Мөн тавдугаар сарын 6-нд болох эдийн засгийн форумаар донор байгууллагууд танилцуулах бэлтгэж буй нийгмийн салбарын 10 төслийн явцтай танилцлаа.


Тухайлбал, Орхон аймаг 2025 онд Эрүүл мэндийн салбартаа томоохон хөрөнгө оруулалт хийж БОЭТ-өө өргөтгөхөөр зураг төсөв гаргаж байна. Аймгийн хэмжээнд барилгын ажил нь зогссон байгаа сургууль, соёлын төв, хүүхэд хамгааллын төв зэрэг 8 барилгыг ашиглалтад оруулна.


Нийгмийн үнэт зүйл болох гэр бүлийн хайр, хүмүүжил, төлөвшлийг хүүхдээр дамжуулж түгээх зорилгоор "Бүх хайраа гэр бүлдээ" төслийг эхлүүлж нөлөөллийн ажлыг ААН-үүдтэйгээ хамтран хийх тухайгаа энэ үеэр танилцууллаа.


Related news