ОРХОН: Ахлах ангийн сурагчдын “Хурдан клуб"-ийг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Ахлах ангийн сурагчдын мэдээллийн технологийн боловсрол, дижитал ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой "Хурдан клуб" байгууллаа.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Шинжлэх ухаан инновацад суурилсан ухаалаг хотыг бий болгох” зорилт тусгасан.
Уг зорилтыг хэрэгжүүлэхэд эхнээсээ ирээдүйн хүний нөөцөө бэлтгэх шаардлагатай байгаа бөгөөд энэхүү клубийг байгуулж, өнөөдөр цахим элч болсон 34 сурагчид батламж гардууллаа.
Цаашид улам олуулаа болж үе тэнгийн найзууд, аав, ээж, гэр бүлийнхнийхээ цахимын зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж "Ухаалаг хот" болоход клубийн сурагчид ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдгийг албаны хүмүүс онцоллоо.