“Оддын дайн”-ы шинэ ангид Р.Гослинг тоглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /Reuters/. Канадын жүжигчин Райан Гослинг 2027 оны тавдугаар сард нээлтээ хийх “Оддын дайн” киноны шинэ ангид тоглоно гэж “Walt Disney” компанийн охин компани болох “Lucasfilm” пүрэв гарагт мэдээллээ.
“Star
Wars: Starfighter” нэртэй энэхүү шинэ ангид 2019
онд дэлгэцнээ гарсан “The Rise of
Skywalker” анги дээр гарсан үйл явдлаас хойш таван
жилийн дараа өрнөсөн үйл явдлыг өгүүлнэ” гэж “Lucasfilm”-ийн мэдэгдэлд
дурджээ.
Канадын
найруулагч Шон Левигийн
найруулах бүтээлийн зураг авалт ирэх
намар эхлэх ажээ. Тэрбээр “Marvel”-ийн 2024 оны бүтээл “Deadpool & Wolverine” болон “Netflix” стриминг платформын “Stranger Things”
цувралын ангиудыг найруулж байсан юм.
Р.Гослингийн хувьд “Оскар”-ын шагналд гурван удаа нэр
дэвшиж байсан бөгөөд хамгийн сүүлд 2023 онд “Барби” киноны Кенийн дүрээрээ "Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд өрсөлдөж байв.
“Оддын
дайн” бол 1977 онд Америкийн найруулагч Жорж
Лукасын туурвисан шинжлэх
ухааны зөгнөлт франчайз бөгөөд
алсын алсад орших галактикт
өрнөх үйл явдлуудыг өгүүлдэг.
“Оддын дайн”-ы ангиуд дэлхийн зах зээлээс нийт 5.1 тэрбум гаруй
ам.долларын кассын орлого олсон байна.